Баян-Өлгий аймгийн 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 31. 11 цаг 27 минут

 

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст малын тоо 2166.9 мянган толгой мал тоологдож, өмнөх оныхоос 59.2 мянган толгойгоор буюу 2.7 хувиар буурсан байна.

2018 онд малын тоо 2 төрөл дээр өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс ямаа 93404 буюу 4.2 хувиар, үхэр155914 буюу 3.2 хувиар, хонь 979601 буюу 1,6 хувиар тус тус буурч, харин тэмээ 5649 буюу 7.0 хувиар, адуу 95349 буюу 2.1 хувиар тус тус өссөн байна.

Зураг . Мал сүргийн бүтэц

2018 оны урьдчилсан тооллогоор нийт мал сүргийн дотор хонь 45.2 хувь, ямаа 42.9 хувь, үхэр 7.2 хувь, адуу 4.4 хувь, тэмээ 0.3 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд мал сүргийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзэхэд, хониных 5.2 пункт, үхрийнх 1.8 пункт, адууных 0.5 пунктээр тус тус өсч, тэмээнийх 2008 оны түвшинд, харин ямааны эзлэх хувь 8.0 пунктээр буурчээ.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 03-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 6666
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 80000
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 13750