Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2018 оны 12 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 18. 02 цаг 00 минут

2018 оны жилийн эцсийн  байдлаар аймгийн нийт хүн амын тоо 103.1 мянга болж урьд оныхоос 1.5 мянга буюу 1.5 хувиар нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 28.1, нас баралт 4.8, ердийн цэвэр өсөлт 23.2 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.1 пунктээр, нас баралт  0.4 пунктээр нэмэгдэж, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр буурсан байна. Хүн амын 34.7 хувийг 15 хүртэлх насны  хүүхдүүд, 5.4 хувийг 60-аас дээш насны ахмад хүмүүс эзэлж байна.Аймгийн хүн амын 60.0  орчим хувь нь 16-59 насны хүмүүс байгаа нь хөдөлмөрийн  хангалттай нөөц байгааг харуулж байна.2913 эх амаржиж,  амьд төрөлт 2919 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 52 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 14 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 18 байна.Амбулаториор давхардсан тоогоор 348.2 мянган хүнд үзлэг хийгдэж, 27132 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 313 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 5.7 хувиар буюу 19 хүнээр бага байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо жилийн эцсийн  байдлаар 1050 болж өнгөрсөн оны мөн үеэс 157 хүнээр буюу 13.1 хувиар  буурсан   байна. Нийт ажилгүйчүүдийн 50.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 12 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 6.9 хувиар, өнгөрсөн сартай харьцуулахад 0.4 хувиар тус тус өссөн байна.Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 сая 166 мянга 917 толгой мал тоологдсон  өнгөрсөн оноос 59232 толгойгоор буурсан.Том малын зүй бус хорогдол 71048 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 53248 толгой буюу 2.9 дахин  өсч, оны эхний малын 3.2 хувийг эзэлсэн байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  29.2  тэрбум төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  28.7 хувиар,  борлуулалтын хэмжээ  14.4 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 119.8 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  128.3 хувиар, хүн амын орлого 108.7 хувиар, нийтлэг татварын бус орлого 169.8 хувиар тус тус давж биелэгдэж, харин бусад татвар, төлбөр хураамж 83.6, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 86.7, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласаны төлбөр 61.8 хувиар тус тус  биелэгдсэн байна.Арилжааны банкууд 59.4 тэрбум төгрөгийн зузаатгал авч 51.9 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 174.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 31.3 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувь өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 1.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувиар багассан байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 07-р сарын 07-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1106
Хонины мах, кг

7500

Үхрийн мах, кг 8500
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1733
Ноолуур, кг 75333
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс