Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 28. 01 цаг 35 минут

 

Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Улаанбаатар хотод 19.3(9.7%) мянган төгрөг, Зүүн бүсэд 13.6(7.8%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр нэмэгдлээ. 

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7 хувийг, ҮСХ-ны 2018 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна. 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 04-р сарын 17-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 7666
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2533
Ноолуур, кг 108666
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 8000