Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны 01 дүгээр сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 07 цаг 23 минут

2019 оны 1 дүгээр сарын байдлаар 231 эх амаржиж,  амьд төрөлт 231 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хүүхдээр бага байна.Нялхсын эндэгдэл 9 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 4 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 39 байна.Амбулаториор давхардсан тоогоор 3.1 мянган хүнд үзлэг хийгдэж, 3097 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 33 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 2.1  дахин  буюу 17 хүнээр нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 2.2, нас баралт 0.5, ердийн цэвэр өсөлт 1.7 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр буурч, нас баралт 0.1 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр буурсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо жилийн эцсийн  байдлаар 1164 болж өнгөрсөн оны мөн үеэс 320 хүнээр буюу 37.9 хувиар  өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 52.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  45.9 хувийг 15-34 насны залуучууд, үүний  36.6  хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр жилийн хэмжээнд 46 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.4 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 36 буюу 78.3 хувь нь илрээгүй хэрэг эзэлж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.0 хувиар тус тус өссөн байна.6744 толгой том малын зүй бус хорогдсон нь  өмнөх оны мөн үеийнхээс 1471 толгой буюу 17.9 хувиар бага байна.1-р сард   аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  2414.7   сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  16.1  хувиар  ,  борлуулалтын хэмжээ  0.8  хувиар тус тус өссөн   байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 138.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  126.4 хувиар, хүн амын орлого 126.8 хувиар, нийтлэг татварын бус орлого 165.1 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 105.9  хувиар тус тус давж биелэгдэж, харин хөрөнгийн татвар 72.1 хувиар тус тус  биелэгдсэн байна. Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 2019 оны 01-р сарын байдлаар арилжааны банкууд 3.8 тэрбум төгрөгийн зузаатгал авч 5.1 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 173.2 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 30.6 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 03-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 6666
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 80000
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 13750