Хүн ам, орон сууцны тооллогын комиссын гишүүдийн өргөтгөсөн хурал, сургалт

Нийтэлсэн: 2019 он 02 сар 22. 07 цаг 34 минут

Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын өргөтгөсөн хурал болон сургалт 2019 оны 02 дугаар сарын 22 өдөр аймгийн ЗДТГазрын хурлын зааланд болов. Уг үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл үг хэлж, тус хурлыг удирдан явууллаа. Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал тооллогыг зохион байгуулах үйл ажиллагаа, зорилго, зорилтоо тодотгон мэдээлэл хийлээ. Тооллогын комиссын хуралд аймгийн Засаг даргын 2018 оны А/300 тоот захирамжаар байгуулагдсан тооллогын комиссын гишүүд болох Ө.Хуралай, Х.Ербол, К.Бекжан, Ц.Нацагдорж, Т.Сайдолда, н.Естай, Д.Аманбек, Я.Сьезд, С.Айгүл, Ш.Марат, Б.Анхбаяр, С.Ганбат, Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан, мэргэжилтэн нар оролцож, комиссын гишүүдийн ирц 90.5 хувьтай байв. Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нь Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын тухай болон эрх зүйн үндэслэл, тогтоол шийдвэр, удирдлага зохион байгуулалт, зорилго, зорилт, мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, тооллогын тов, арга аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэв. 2019 оны 3 дугаар улиралд Байшин орон сууцны 2019 оны тооллого орон даяар явагдах талаар мэдээлж, анх удаа явагдах уг тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар аймгийн тооллогын комиссын гишүүд буюу ЗДТГазрын хэлтсийн дарга болон салбарын удирдлага, дарга нарт мэдээлэл өгч харилцан санал солилцон, сонирхсон асуултад хариулт өгөв. Тус өргөтгөсөн хурлын үеэр Баян-Өлгий аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын комиссын орлогч дарга, статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах  бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, цаашид тооллогын комисс хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахыг Баян-Өлгий аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын комиссын гишүүдэд танилцуулав. Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нь орон нутгийн Дербес, Саян телевизүүдэд хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6666
Ямааны ястай мах, кг

6000

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 5500

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС