Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны 2 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 15. 05 цаг 00 минут

2019 оны 02 дугаар сарын байдлаар 451 эх амаржиж,  амьд төрөлт 453 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 12 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 2 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 26 байна.Амбулаториор давхардсан тоогоор 59.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 5889 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 67 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 13.6 хувь  буюу 8 хүнээр нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 4.4, нас баралт 0.9, ердийн цэвэр өсөлт 3.4 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт өмнөх сарын түвшинд, нас баралт 0.1 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна.Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо жилийн эцсийн  байдлаар 1011 болж өнгөрсөн оны мөн үеэс 14 хүнээр буюу 1.4 хувиар  өссөн байна.Нийт ажилгүйчүүдийн 53.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн  58.2 хувийг 15-34 насны залуучууд, үүний  40.9  хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Шинээр 114 ажлын байр бий болсон ба үүний 72 боловсруулах үйлдвэрлэл, 17 боловсролын салбарт бий болсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр жилийн хэмжээнд 78 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.3 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 36 буюу 73.1 хувь нь илрээгүй хэрэг эзэлж байна. Оны эхнээс 257 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 78 хүнээр буюу 43.6 хувиар нэмэгдсэн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 2 дугаар сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар тус тус өссөн байна.Том малын зүй бус хорогдол 22420 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 7329 толгой буюу 48.6 хувиар өссөн байна.Үүнээс Дэлүүн 5011, Баяннуур 3374, Цэнгэл 2892, Булган 2205, Улаанхус 1689, Сагсай 1297 толгой том мал хорогдсон нь одоогоор хамгийн их мал хорогдсон сумуудад орж байна.2962 толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон том малын 13,2 хувийг эзэлж байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 4600.2 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар, борлуулалтын хэмжээ 20.8 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 114.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 132.2 хувиар, хүн амын орлого 102.4 хувиар, нийтлэг татварын бус орлого 2.2 дахин биелэгдэж, бусад татвар, төлбөр хураамж 90.1 хувиар, хөрөнгийн албан татвар 54.9 хувиар биелэгдсэн байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 2019 оны 02-р сарын байдлаар арилжааны банкууд 3.6 тэрбум төгрөгийн зузаатгал авч 4.6 тэрбум төгрөгийг монгол банканд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 171.5 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 28.5 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл 2.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.2 хувиар буурсан, чанаргүй зээлийн хэмжээ 1.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувиар багассан байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 08-р сарын 21-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1147
Хонины мах, кг 7000
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 0
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1600
Ноолуур, кг 71000
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 0