Олон Улсын Статистикийн боловсролын төслөөс 2019 оны олон улсын зурагт хуудасны уралдааныг зарлаж байна.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 25. 04 цаг 35 минут

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Олон Улсын Статистикийн боловсролын төслөөс 2019 оны олон улсын зурагт хуудасны уралдааныг зарлаж байна.

СЭДЭВ:       Статистик тоон мэдээллийг харуулсан постер буюу зурагт хуудасны уралдаан

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:    ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

ХАМРАХ ХҮРЭЭ:       

  • Дараах 3 ангиллаар оролцоно
    • Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутан 
    • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 
    • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид)
  • 2-5 хүнээс бүрдсэн баг болж оролцох бөгөөд ганц хүний бүтээлийг хүлээж авахгүй.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Зурагт хуудсыг ямар ч сэдвийн хүрээнд хийж болох бөгөөд Статистик, тоон мэдээллийн хэрэглээ, дүн шинжилгээ, тайлбар, хамаарлыг харуулсан мэдээлэл, үр дүнгүүдийг агуулсан байна. 
  • Ямар нэгэн нэмэлт мэдээлэлгүйгээр ойлгомжтой байх, дэвшүүлж буй асуудал болон үр дүн нь тодорхой бөгөөд логик утгатай байх. 
  • Оюутан сурагчдын цуглуулсан тоон мэдээлэл байж болох бөгөөд өөр хэн нэгний хэвлэн нийтэлсэн тоо мэдээллийг ашигласан бол эх сурвалжийг дурдах. 
  • Монгол эсвэл англи хэлээр байж болно.
  • Зурагт хуудаст тэмцээнд оролцож буй оюутан, сурагчид болон сургуулийн нэрийг бичихгүй. 
  • Оюутан сурагчдын эх загвар буюу өөрсдийн бүтээл байх ёстой
  • Зурагт хуудас нь нэг хуудас дээр хоёр хэмжээсээр харуулсан байх шаардлагатай бөгөөд: хамгийн том хэмжээ нь A1 буюу 841 мм x 594 мм байна. Электрон хэлбэрээр хийсэн тохиолдолд файлын хэмжээ нь 10 MB-аас бага байх шаардлагатай бөгөөд А1 хуудсанд хэвлэсэн тохиолдолд 2 метрийн зайнаас уншигдахаар байна.
  • Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээж авахгүй.

ШАЛГАРУУЛАЛТ:

Бүтээлийг 2019 оны 03 сарын 25-н 16:00цаг хүртэл хэвлэмэл хэлбэрээр ҮСХ-нд 114тоот, электрон хэлбэрээр  international@nso.mn хаягаар хүлээж авна. 

Үндэсний ялагчдыг 2019 оны 03 сарын 29-нд тодруулна.

Оролцогчид нь үндэсний хэмжээнд өрсөлдөж, ялагч болсноор олон улсын хэмжээнд өрсөлдөх эрхээ авч, бүтээлээ илгээнэ.
Олон улсад шалгарсан бүтээлийг 2019 оны 08-р сард Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдах Олон Улсын Статистикийн Институт /ISI/-ээс зохион байгуулах Дэлхийн Статистикийн 62-р Конгрессийн үеэр тодруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://iase-web.org/islp/Poster_Competition_2018-2019.php

ШАГНАЛ: 

Олон улсад түрүүлсэн бүтээлүүд дараах шагналын эзэн болно.

  • Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутны ангилалд   - 2000 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро
  • Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро

 

Хаяг: Засгийн газрын 3-р байр, 114тоот

Утас: (976-11)-329125, 99186400/ажлын цагаар/

E-Mail :  international@nso.mn


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 04-р сарын 17-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 7666
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2533
Ноолуур, кг 108666
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 8000