Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны 3 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 11. 02 цаг 41 минут

Аймгийн хэмжээнд 3 дугаар сарын байдлаар 715 эх амаржиж,  амьд төрөлт 718 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 20 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 1 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 28 байна.Амбулаториор давхардсан тоогоор 93.7 мянган хүнд үзлэг хийгдэж, 8901 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 87 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 10.1 хувь  буюу 8 хүнээр нэмэгдсэн байна.Ажиллах хүчний судалгааны 2018 оны жилийн эцсийн үр дүнгээр ажил, хөдөлмөр эрхлээгүй, ажил идэвхтэй хайж буй 7014 ажилгүй иргэн байгаагийн нэг хэсэг нь тогтмол сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй байдаг ба уг ажилгүй иргэний тоо 3-р сарын байдлаар 979  болж өнгөрсөн оны мөн үеэс 84 хүнээр буюу 7.9 хувиар бага байна.Аймгийн  ажилгүйдлийн түвшин 12.6 хувь байгаа нь улсын дундажаас дээгүүр байна. Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 128 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 93 буюу 72.6 хувь нь илрээгүй хэрэг эзэлж байна.Хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.5 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар тус тус өссөн байна.33104  толгой том мал зүй бус хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 14059 толгой буюу 73.8 хувиар нэмэгдсэн байна.Оны эхний хээлтэгч малын 30.94 хувь төллөж төл бойжилт 97.14 хувьтай байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 114.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  134.4 хувиар, хүн амын орлого 102.4 хувиар, нийтлэг татварын бус орлого 2.0 дахин биелэгдэж, бусад татвар, төлбөр хураамж 78.1  хувиар, хөрөнгийн албан татвар 62.5 хувиар биелэгдсэн байна.7275.1 сая төгрөгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  үйлдвэрлэлт 31.4  хувиар, борлуулалтын хэмжээ  36.1 хувиар тус тус өссөн байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд 6.3 тэрбум төгрөгийн зузаатгал авч 4.1 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 171.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 28.8 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.9 хувиар буурсан, чанаргүй зээлийн хэмжээ 1.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар багассан байна.Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.5 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.0 хувьтай байна.Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 105.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.8 хувиар өссөн, үүний 76.2 хувийг хугацаатай хадгаламж эзэлж  байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 06-р сарын 12-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1100
Хонины мах, кг 9166
Үхрийн мах, кг 7666
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1766
Ноолуур, кг 75333
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 7000