СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 22. 01 цаг 46 минут

 

НҮБ-ын Ази, Номхон далайн Статистикийн институт /АНДОСИ-UNSIAP/-ээс “Албан ёсны статистик ба Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт нээлттэй цахим сургалтыг зарлаж байна.

Сургалтын хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 31-ний өдрүүд

Сургалтад оролцогч нь:

  1. Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын анхан шатны нэгжийн ажилтан
  2. Статистикийн мэдээллийн хэрэглэгч
  3. Статистикийн онол, аргыг сонирхож байгаа хүмүүс
  4. Статистикийн онолын мэдлэггүй хүмүүс ч хамрагдах боломжтой юм.

Сургалтад ашиглах материал

Энэ сургалт нь олон улсын статистикийн стандарт, улс орны үндэсний статистикийн байгууллагуудын бодит кейс судалгаан дээр үндэслэсэн, эх сурвалж дээр тулгуурладаг. Тогтвортой хөгжлийн зорилтуудын статистикийн мэдээллийн санг танилцуулах жишиг баримт бичгийг энэ сургалтын хавсралт болгон оруулсан.

Сургалтын ач холбогдол:

  • Албан ёсны статистикийн суурь мэдлэгтэй болж, үүнийг баталсан гэрчилгээг олгоно.
  • Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, хянах, талаар ойлголт, туршлагатай болно.

Сертификат буюу гэрчилгээ олгох:

Шалгалт нийт 45 минут үргэлжилнэ. Суралцагчид шалгалтыг 3 удаа өгч, оноогоо ахиулж болно. Бүх хичээлийг судалсны дараа тестээр шалгалт өгч 80% ба түүнээс дээш үнэлгээ авсан тохиолдолд НҮБ-ын АНДОСИ-ийн албан ёсны гэрчилгээг авна.

Сургалтад оролцох хүсэлтэй хүн 2019 оны 04-р сарын 22-ны өдрөөс өмнө ҮСХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн international@nso.mn цахим хаягаар өөрийн овог нэр, хаяг, ажлын газар, албан тушаал, утасны дугаар, цахим хаягаа ойлгомжтой бичиж ирүүлнэ үү. 

 

ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

ХОЛБОО БАРИХ УТАС: 70422432, 70422322, 99425958

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 05-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 8167
Үхрийн мах, кг 8500
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2533
Ноолуур, кг 85000
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 6000