Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны 4 дүгээр сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 02 цаг 03 минут

Аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын байдлаар:
959 эх амаржиж,  амьд төрөлт 964 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хүүхдээр буурсан. Нялхсын эндэгдэл 26 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 4 хүүхэд буюу 18.2 хувиар нэмэгдсэн. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 27 байна. Амбулаториор давхардсан тоогоор 127.4 мянган хүнд үзлэг хийгдэж, 11634 хүн хэвтэн эмчлүүлсэн. Халдварт өвчнөөр 110 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 10 хүнээр  буюу 10.0 хувиараар өссөн байна.

1000 хүнд ногдох төрөлт 9.2, нас баралт 2.0, ердийн цэвэр өсөлт 7.2 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.3 пунктээр буурч, нас баралт 0.2 пунктээр нэмэгдсэн байна.

  Бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 1078 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 173 хүнээр буюу 19.1 хувиар нэмэгдсэн байна.
134 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 гэмт хэргээр буюу 2.2 хувиар буурсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 76 буюу 56.7 хувийг одоо мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 2.1 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар тус тус өссөн байна. Барааны бүлгээр авч үзэхэд хамгийн өндөр өсөлтийг хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 9.6 хувьтай гарсан байна.

37164  толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3960 толгой буюу 11.9 хувиар нэмэгдсэн байна. Оны эхний хээлтэгч малын 75.9 хувь төллөж төл бойжилт 95.7 хувьтай байна.Төллөсөн хээлтэгчийн тоо өмнөх мөн үеийнхээс 45350 толгой буюу 7.0 хувиар их байна.

9.1 тэрбум төгрөгийн  аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 9.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 113.9 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  126.4 хувиар, хүн амын орлого 104.1 хувиар, нийтлэг татварын бус орлого 2.2 дахин биелэгдэж, хөрөнгийн албан татвар 79.9 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 78.8  хувиар, газрын төлбөр 98.2 хувиар биелэгдсэн байна.

Арилжааны банкууд 13.5 тэрбум төгрөгийн зузаатгал авч 15.3 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 176.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 22.7 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.4 хувиар буурсан, чанаргүй зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 05-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 8167
Үхрийн мах, кг 8500
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2533
Ноолуур, кг 85000
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 6000