Сумдын төрийн сангийн төлөөлөгч, багийн засаг дарга нарын сургалт

Нийтэлсэн: 2019 он 05 сар 28. 09 цаг 04 минут

Хүн ам орон сууцны 2020 оны тооллого, Байшин орон сууцны 2019 оны тооллого, Хагас жилийн мал тооллогын тухай болон Хүн ам өрхийн мэдээллийн санг сайжруулах чиглэлээр сумын төрийн сангийн төлөөлөгч нар болон аймгийн төвийн Өлгий сумын 13 багийн засаг дарга нарт сургалт зохион байгууллаа.Улсын чанартай дээрхи тооллого, түүвэр судалгааг  хугацаанд нь чанартай сайн зохион байгуулж ажиллах талаар хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Бахыт зааварчилгаа, арга зүйн  зөвлөгөө, чиглэл  өгч хамтран ажиллалаа.Хүн ам өрхийн мэдээллийн санг сайжруулах чиглэлээр санал солилцож хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэрийг үнэн зөв бөглөж хөтлөн цахим сантай туулгалт хийж баяжилтыг сайжруулах талаар зааварчилгаа өглөө.Хагас жилийн мал тооллогын маягтыг хэрхэн нөхөх талаар хариуцсан мэргэжилтэн Х.Аленхан мэдээлэл хийлээ.Салбар хариуцсан мэргэжилтэн Ш.Манзелхан, М.Дина нар өөрсдийн салбарын мэдээ, тайлан гаргахад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийж сонирхсон асуултанд хариулт өглөө.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 01-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1027
Хонины мах, кг 6833
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг -
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 70333
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС