Төрийн албан хаагчдын манлайллын сургалт

Нийтэлсэн: 2019 он 06 сар 10. 17 цаг 00 минут

Баян-Өлгий аймгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудад зориулсан манлайллын чадавхыг бэхжүүлэх 2 өдрийн сургалт тус аймагт зохион байгуулагдав. Уг сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи хамтран зохион байгуулж, аймаг, сумын удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагч нараас бүрдсэн нийт 200 гаруй төлөөлөл хамрагдлаа. Сургалтын үеэр Удирдлагын академийн захирал, доктор профессор С.Зүльфикар болон тус академийн хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш, докторант Ц.Энхмандах, хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, доктор А.Тилейхан, тус хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга М.Мөнхтулга, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн ажилтан нар хичээл зааж, сургалт амжилттай болж өндөрлөв. Уг сургалтад хэлтсийн дарга оролцов.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1113

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6750
Ямааны ястай мах, кг

0

Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 52500
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 6250

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС