Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт

Нийтэлсэн: 2019 он 06 сар 10. 18 цаг 04 минут

Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Баян-Өлгий аймагт Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгал, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Сургалт зөвлөгөөнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга Г.Адъяа, МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр болон аймгийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан, алба хаагч нар болон статистикийн хэлтсийг төлөөлж дарга Н.Ерлан нар оролцов.

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО