Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 06 сар 14. 09 цаг 57 минут

2019 оны эхний 5 сарын байдлаар 1222 эх амаржиж,  амьд төрөлт 1227 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 31 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 7 (29.2%)-оор нэмэгдсэн  байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 25 байна.Амбулаториор давхардсан тоогоор 175.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 14157 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 136 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 18 (15.3%)-аар өссөн байна.Халдварт өвчнөөр өвчлөгчдийн  23.5 хувийг заг хүйтэн, 17.0 хувийг  тэмбүү, 9.6 хувийг  трихомоноз ,14.7  хувийг сүрьеэ, 6.6  хувийг салхин цэцэг, 23.5  хувийг гепатит,1.5 хувийг тарваган тахал ,1.5  хувийг цусан суулга, 0.7 хувийг хачигт рикеттиоз, 0.7 хувийг нярайн үжил, 0.7 хувийг ёлом, өвчнөөр өвчлөгчид эзлэж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 13350 хүнд 623.9 сая төгрөгний  төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 9.2, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт  11.7  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр буурч, нас баралт 0.3 пунктээр нэмэгдсэн  байна.Бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 5-р сарын байдлаар 1149  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 105 хүнээр буюу 10.1 хувиар нэмэгдсэн байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  55.9 хувийг 15-34 насны залуучууд, үүний  36.9  хувь нь дээд боловсролтой залуучууд байна.Шинээр 220  гаруй ажлын байр бий болсоны  68 барилгын салбарт, 46 боловсруулах үйлдвэрт, 22 боловсролын салбарт бий болсон байна. Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 153 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 (0.6%) –ээр буурсан байна.Нийт гарсан гэмт хэргийн 71 буюу 46.4 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.Нийт гэмт хэргийн 28.1 хувийг бусад гэмт хэрэг 26.1 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 13.1 хувийг хулгай, 12.4 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Оны эхнээс 557 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 75 (15.6%) -аар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 568.6 сая төгрөгийн хохирол учруулсаны 44.6 хувийг төлүүлж барагдуулсан байна.        Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 5 дугаар сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.5 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар, өмнөх сартай харьцуулахад 1.4 хувиар тус тус өссөн байна. Барааны бүлгээр 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 16.1 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 1.7 хувь, хувцас, бөс бараа, гутал 2.7 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 1.6 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 0.8 хувиар,зоочид буудал,нийтийн хоол,дотуур байрны үйлчилгээ 2.0 хувиар,  бусад бараа, үйлчилгээ 2.2 хувиар тус бүр өсч, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 0.2 хувиар, тээвэр 0.1 хувиар,амралт,чөлөөт цаг,соёлын бараа үйлчилгээ 2.5 хувиар, боловсролын үйлчилгээ 0.4 хувиар тус тус буурсан байна.Үнийн өөрчлөлтийг 7 хоног бүр цуглуулж судалдаг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гурил 1-р зэрэг 5.4 хувиар, хонины мах 24.8 хувиар, үхрийн ястай махны үнэ 28.2 хувиар,ямааны ястай махны үнэ 19.5 хувиар, шингэн сүү 6.8 хувиар, хувиар, АИ-80 бензин 11.1 хувиар, АИ-92 7.4 хувиар, дизелийн түлш 21.7 хувиар тус бүр өсч, элсэн чихэрийн үнэ 5.0 хувиар, ноолуурын үнэ 6.6 хувиар буурсан байна.  


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6666
Ямааны ястай мах, кг

6000

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 5500

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС