Сумдын санхүү, төрийн сангийн мэргэжилтэн болон багийн Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 12 цаг 34 минут

Байшин орон сууцны тооллогын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотой сумдын төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарт эхний ээлжийн сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийж, 2 дахь ээлжийн сургалтыг аймгийн төвийн санхүү төрийн сангийн төлөөлөгч, багийн Засаг дарга нарын хамт нийт 44 хүнийг оролцуулан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалтад хэлтсийн дарга Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд байшин орон сууцны урьдчилсан бүртгэлийг хугацаанд хийж, хүн ам, өрхийн мэдээллийн санг сайжруулах, бусад байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, мэдээллийн сангийн зөрүүг арилгахыг анхааруулав. Мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн байшин орон сууцны урьдчилсан бүртгэлийг хийх программ болох Collector for Arcgis-ыг компьютерт хэрхэн суулгах, программ дээр хэрхэн ажиллах талаар хичээл зааждадлага ажил хийлгэлээ.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 09-р сарын 11-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1133

 

Хонины мах, кг 6666
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг

0

 

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1600
Ноолуур, кг 57500
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 0