Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 07 сар 23. 02 цаг 41 минут

Эхний хагас жилийн байдлаар 1466  эх амаржиж,  амьд төрөлт 1472  болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүүхдээр бага байна.Нялхсын эндэгдэл 34 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 4 нэмэгдсэн  байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 23.1 байна.Амбулаториор давхардсан тоогоор 208.6 мянган хүнд үзлэг хийгдэж, 16162 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 155 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 12.3 хувиар  өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 14.0, нас баралт 2.9, ердийн цэвэр өсөлт  11.2  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.4 пунктээр буурч, нас баралт 0.4 пунктээр нэмэгдсэн  байна.Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 6 дугаар сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.7 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн байна.808508 толгой  хээлтэгч мал төллөж  767072 толгой төл бойжиж байна.Оны эхний хээлтэгч малын 88.4 хувь төллөж төл бойжилт 94.9 хувьтай байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 112.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 111.1 хувиар, хүн амын орлого 108.4 хувиар, нийтлэг татварын бус орлого 2.3 дахин биелэгдэж, хөрөнгийн албан татвар 24.8 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 16.1  хувиар, газрын төлбөр 18.5 хувиар тус бүр тасалдсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 8-р сарын 05-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1066.6
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 8166.6
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2533.3
Шингэн сүү, л 1050
Ноолуур, кг 52666.6
Бензин, А-80 1506.6
Бензин, А-92 1573.3
Дизелийн түлш 1860
   

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО