Баян-Өлгий аймгийн статистикийн эмхэтгэл

Нийтэлсэн: 2019 он 07 сар 24. 02 цаг 33 минут

Баян-Өлгий аймгийн 2018 оны статистикийн эмхэтгэл 15 бүлэг, 82 хуудастайгаар бэлтгэгдэж гарлаа.Эдийн засаг нийгмийн бүхий л салбарын сүүлийн 5 жилийн статистикийн тоон үзүүлэлтүүдээс бүрдсэн уг эмхэтгэлийг боловсруулж бэлтгэн, хянан тохиож хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүллээ.Энэ жилийн эмхэтгэлд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнгийн хүснэгтүүдийг нэмж оруулсан болно.Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оныхоос 0.5 пунктээр буурсан бол ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оныхоос 0.2 пунктээр буурсан байна.Ядуурлын шугам нь нэг хүнд хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авахад шаардагдах зардал юм.2018 оны нэг хүнд сард ногдох ядуурлын шугам 166'580 төгрөг байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 10-р сарын 16-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1113

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6750
Ямааны ястай мах, кг

0

Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 52500
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 6250

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС