Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 08 сар 13. 06 цаг 44 минут

2019 оны эхний 7 сарын байдлаар 1758  эх амаржиж,  амьд төрөлт 1764  болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 буюу 2.0 хувиар нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 39 болж, өмнөх оны мөн үеэс 4 буюу 11.4 хувиар нэмэгдсэн  байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22.0 байна.Амбулаториор давхардсан тоогоор 232.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 18062 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 182 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 31  хүнээр буюу 20.5 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 16.8, нас баралт 3.3, ердийн цэвэр өсөлт  13.5  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр буурсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 7-р сарын байдлаар 916  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 123 хүнээр буюу 13.4 хувиар буурсан байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 51.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Цагдаагийн газрын мэдээгээр эхний 7 сарын байдлаар аймгийн хэмжээнд 191 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хэрэгээр буюу 4.0 хувиар буурсан байна.Нийт гарсан гэмт хэргийн 70 буюу 36.6 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.Өргөн хэрэглээний бараа,  үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.1 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 112.9 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 110.1 хувиар, хүн амын орлого 106.7 хувиар, нийтлэг татварын бус орлого 2.3 дахин биелэгдэж, хөрөнгийн албан татвар 21.7 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 15.8  хувиар, газрын төлбөр 9.1 хувиар тус бүр тасалдсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6166
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг

0

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 55500
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2256
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС