Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 09 сар 16. 03 цаг 01 минут

2019 оны эхний 8 сарын байдлаар 2033  эх амаржиж,  амьд төрөлт 2039  болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 51 буюу 2.1 хувиар нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл 43 болж, өмнөх оны мөн үеэс 5 буюу 13.2 хувиар нэмэгдсэн  байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 21.0 байна. Амбулаториор давхардсан тоогоор 256.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 19808 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 203 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 35  хүнээр буюу 20.8 хувиар өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт 19.3, нас баралт 3.7, ердийн цэвэр өсөлт  15.6  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр буурсан байна. Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 8-р сарын байдлаар 916  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 109 хүнээр буюу 10.6 хувиар буурсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 51.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Цагдаагийн газрын мэдээгээр эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 218  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хэрэгээр буюу 2.3 хувиар өссөн байна. Нийт гарсан гэмт хэргийн 73 буюу 33.5 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 5.1 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар тус тус өссөн байна. Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 114.1 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 110.0 хувиар, хүн амын орлого 104.5 хувиар, нийтлэг татварын бус орлого 192.0 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 21.9 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 17.3  хувиар, газрын төлбөр 11.9 хувиар тус бүр тасалдсан байна.

 
 

Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6666
Ямааны ястай мах, кг

6000

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 5500

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС