Статистикийн асуудал хариуцсан ажилтан, албан хаагчдын сургалт
Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч, ня-бо нар болон төрийн албан хаагч, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, орлогч дарга нарт зориулсан сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 19 -нээс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан болон ҮСХ-ны Тамгын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл нар нээж ҮСХ-ны ТГ-ын ЗХНХ-ийн ахлах референт И.Энхцэцэг, ДАМХ-ийн ахлах референт Д.Энхзаяа, МТГ-ын референт М.Биндэрьяа, ҮСХ-ны ХАНСГ-ын статистикч Ч.Бат-Эрдэнэ нар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг ААНБ-аас онлайнаар авах тухай, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ ашиглалт, статистикийн үйл ажиллагаанд ААНБ-ын гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа. Энэхүү сургалт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус сургалтад статистикийн хэлтсийн мэргэжилтэнүүд, 13 сумын Засаг даргын орлогч нар, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, төрийн байгууллагуудын 57 төрийн албан хаагч, хувийн хэвшлийн 68 төлөөлөл оролцов.
Сэтгэгдэл бичих