Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэл ажил, сарын аян

Нийтэлсэн: 2019 он 09 сар 27. 08 цаг 14 минут

Хүн ам, орон сууцны улсын тооллого”-ыг Монгол Улсын “Статистикийн тухай” хууль, Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуульд заасны дагуу 10 жилийн давтамжтайгаар зохион байгуулдаг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа нийт хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээнд мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх болон тооллогын үр дүнг тархаах зорилготой уг улсын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Статистикийн Хэлтсээс санаачлан “Хүн ам, өрхийн мэдээллийн санд шинээр нэмэгдсэн үзүүлэлтүүдийн баяжуулалт хийх, санг сайжруулах, програмын алдааг засаж, дуусгах” сэдэвт сарын аян зохион байгуулж байна.
Сарын аяны зорилго нь Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг хангах, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарыг сайжруулах, шинээр нэмэгдсэн зарим үзүүлэлтүүдийг баяжуулах, хүн ам, өрхийн дэвтрийг нөхүүлээгүй өрхөд хүргэх, дэвтрийн нөхөлтийн дагуу сангийн баяжилт хийлгэх, санг сайжруулснаар хүн амын мэдээг үнэн, зөв тодорхойлж, хүн ам, өрхийн талаарх мэдээллийн санг боловсронгуй болгох, багийн Засаг дарга, санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэгт оршино.
Аянд аймгийн 13 сумын нийт 97 багийн Засаг дарга болон сумдын статистикийн асуудал хариуцсан санхүү, төрийн сангийн 14 ажилтан оролцоно. Үргэлжлэх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл явагдах юм. Тус аяны ажлыг дүгнэх, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програмыг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэст зохион байгуулна.
Уг аяны хүрээнд багийн Засаг дарга, статистикийн асуудал хариуцсан санхүү, төрийн сангийн мэргэжилтэн та бүхэн хугацаандаа багтаан санг сайжруулах ажлаа дуусгахыг анхаараарай. Оролцож буй бүх багийн Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгчдөд амжилт хүсье.
ИРГЭН ТА ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙГАА ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛЭЭ ХАРЬЯАЛАХ БАГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХОЛБОГДОЖ БАТАЛГААЖУУЛНА УУ?

                                                                                          


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6666
Ямааны ястай мах, кг

6000

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 5500

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС