Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 10 сар 14. 07 цаг 15 минут

9 сарын байдлаар 2187 эх амаржиж,  амьд төрөлт 2250  болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 63 хүүхдээр  буюу 2.8 хувиар нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 45 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр  буюу 4.6 хувиар нэмэгдсэн  байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 21 байна.1000 ногдох төрөлт 0.2 пунктээр, нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.2 пунктээр буурсан байна.Халдварт өвчнөөр  245 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 70 хүнээр буюу 40 хувиар өссөн байна.Халдварт өвчнөөр өвчлөгчдийн  31.4 хувийг заг хүйтэн, 11.4 хувийг  тэмбүү, 8.9 хувийг  трихомоноз, 13.4  хувийг сүрьеэ, 4.5  хувийг салхин цэцэг, 27.0  хувийг  A,B гепатит, 0.8 хувийг тарваган тахал, 0.8 хувийг цусан суулга, 0.8 хувийг хачигт рикеттиоз, 0.4 хувийг нярайн үжил, 0.4 хувийг ёлом, өвчнөөр өвчлөгчид эзлэж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 21386  хүнд 957.2 сая төгрөгний  төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 903  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 216 хүнээр буюу 23.9 хувиар бага байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  47.8 хувийг 15-34 насны залуучууд, үүний  42.8  хувь нь дээд боловсролтой залуучууд байна.Шинээр 528  гаруй ажлын байр бий болсоны  168 барилгын салбарт, 56 худалдааны салбарт, 72 боловсруулах үйлдвэрт, 31 боловсролын салбарт бий болсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 233 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хэрэгээр буюу 1.3 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 69  буюу 29.6  хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.Нийт гэмт хэргийн 23.6 хувийг бусад гэмт хэрэг 29.6. хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 18.0  хувийг хулгай, 16.7 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Оны эхнээс 954 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 131 хүнээр буюу 15.9 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 714.2 сая төгрөгийн хохирол учруулсаны  47.7  хувийг төлүүлж барагдуулсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.8 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өсч, харин өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар улирлын хэлбэлзэлээс шалтгаалан буурсан байна. Барааны бүлгээр 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 5.6 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 3.2 хувь, хувцас, бөс бараа, гутал 3.8 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 3.1 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 1.1 хувиар,зочид буудал,нийтийн хоол,дотуур байрны үйлчилгээ 27.9 хувиар,  бусад бараа, үйлчилгээ 2.9 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 7.2 хувиар, боловсролын үйлчилгээ 18.1 хувиар тус бүр өсч, тээвэр 1.2 хувиар, амралт,чөлөөт цаг,соёлын бараа үйлчилгээ 3.7 хувиар тус тус буурсан байна.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн сартай харьцуулахад малын нас, хүйсээс шалтгаалан тэмээ 2.1-23.6  хувь, адуу 1.6-33.3  хувь, үхэр 14.3-22.1 хувь, хонь 1.3-12.3 хувь, ямаа 0.5-7.4 хувь тус тус өссөн байна. Аймгийн хэмжээнд нийт 63000 тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгээс одоогийн байдлаар 65878 тонн хадлан бэлтгэж төлөвлөгөө 104.5  хувиар давуулан  биелэгдсэн байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  17483.3   сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  11.2 хувиар,  борлуулалтын хэмжээ  12.3  хувиар тус тус өссөн   байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 111.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 110.1 хувиар, хүн амын орлого 103.2 хувиар, нийтлэг татварын бус орлого 184.5 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 22.7 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 19.9  хувиар, газрын төлбөр 10.5 хувиар тус бүр тасалдсан байна.Монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд 35.0 тэрбум төгрөгийн зузаатгал авч 35.2 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна. Зээлийн өөрийн үлдэгдэл 179.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл 3.1 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувиар өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 2.3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.8 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6166
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг

0

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 55500
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2256
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС