Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрлөгийн арга хэмжээ

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 10 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу байгалийн унаган төрхийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад эх дэлхийгээ хайрлан хамгаалах, газар нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн  Байгаль орчин, аялал жуулчлалын газараас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт аймгийн хэмжээнд зохион байгуулж, хэлтсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж мод тарьлаа.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 01-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1027
Хонины мах, кг 6833
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг -
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 70333
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС