ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 22. 07 цаг 25 минут

Монгол улсын статистикийн салбарын түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд сумдын статистикийн ажлыг хариуцдаг санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарын дунд ширээний теннис, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээний зорилго нь статистикийн анхан шатны мэдээлэгч нар болон хэлтсийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албан хаагчдын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хамт олны дунд эерэг, дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
Тэмцээнд нийт 40 гаруй албан хаагчид оролцож, авхаалж самбаагаа сорилоо.
Гар бөмбөгийн тэмцээнээс:
1-р байр: Өлгий сумын багийн Засаг дарга нарын Сырлыбек ахлагчтай баг тамирчид
2-р байр: Статистикийн хэлтсийн Манзелхан ахлагчтай баг тамирчид
3-р байр: Бугат, Буянт сумын багийн Засаг дарга нарын Хадыс ахлагчтай баг тамирчид,
Ширээний теннисийн тэмцээнээс /эрэгтэй/:
1-р байр: Өлгий сумын 3 дугаар багийн Засаг дарга Х.Космос,
2-р байр: Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг дарга Х.Маргулан,
3-р байр: Өлгий сумын статистикийн мэргэжилтэн Х.Туысхан,
Ширээний теннисийн тэмцээнээс /эмэгтэй/:
1-р байр: Статистикийн хэлтсийн гэрээт ажилтан Х.Айгерим,
2-р байр: Статистикийн хэлтсийн судлаач А.Гүлсайраш,
3-р байр: Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргын туслах М.Жайнар нар тус тус шалгарч, өргөмжлөл, медалиар шагнагдлаа.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6166
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг

0

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 55500
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2256
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС