Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 11 сар 14. 09 цаг 32 минут

2019 оны 10 дугаар сарын байдлаар 2518 эх амаржиж, амьд төрөлт 2533 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 93 хүүхдээр буюу 3.8 хувиар нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл 50 болж, өмнөх оны мөн үеэс 6 хүүхдээр буюу 13.6 хувиар нэмэгдсэн  байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 20 байна. 1000 ногдох төрөлт 0.4 пунктээр, нас баралт 0.5 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна. Халдварт өвчнөөр 292 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 104 хүнээр буюу 55.3 хувиар өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 31.2 хувийг заг хүйтэн, 11.6 хувийг тэмбүү, 7.9 хувийг трихомоноз, 12.0 хувийг сүрьеэ, 3.8 хувийг салхин цэцэг, 30.8 хувийг A,B гепатит, 0.7 хувийг тарваган тахал, 0.7 хувийг цусан суулга, 0.7 хувийг хачигт рикеттиоз, 0.3 хувийг нярайн үжил, 0.3 хувийг ёлом, өвчнөөр өвчлөгчид эзлэж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 24292 хүнд 1068.2 сая төгрөгний төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 1037 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 хүнээр буюу 4.0 хувиар бага байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 46.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 48.9 хувийг 15-34 насны залуучууд, үүний 17.8 хувь нь дээд боловсролтой залуучууд байна. Шинээр 836 гаруй ажлын байр бий болсны 39 барилгын салбарт, 65 худалдааны салбарт, 386 боловсруулах үйлдвэрт, 39 боловсролын салбарт бий болсон байна. Цагдаагийн газрын мэдээгээр эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 264 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хэргээр буюу 7.4 хувиар буурсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 90 буюу 34.1 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 25.8 хувийг бусад гэмт хэрэг 27.6. хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 16.0 хувийг хулгай, 19.0 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна. Оны эхнээс 988 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 хүнээр буюу 2.8 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 734.8 сая төгрөгийн хохирол учруулсны 2.5 хувийг төлүүлж барагдуулсан байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 10 дугаар сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.8 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өссөн байна. Барааны бүлгээр 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 4.4 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 3.4 хувь, хувцас, бөс бараа, гутал 4.1 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 3.3 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 1.2 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 27.9 хувиар, бусад бараа, үйлчилгээ 2.9 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 7.2 хувиар, боловсролын үйлчилгээ 18.1 хувиар тус бүр өсч, тээвэр 1.2 хувиар, амралт,чөлөөт цаг,соёлын бараа үйлчилгээ 2.8 хувиар тус бүр буурсан байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад малын нас, хүйснээс шалтгаалан тэмээ 0.3-0.9 хувь, адуу 0.9 хувиар өсч үхэр 1.4-3.3 хувь, хонь 0.3-5.1хувь, ямаа 0.7-2.8 хувиар тус тус буурсан байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 20762.3 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар, борлуулалтын хэмжээ 4.9 хувиар тус тус өссөн байна. Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 113.7 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 106.0 хувиар, хүн амын орлого 103.5 хувиар, нийтлэг татварын бус орлого 190.1 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 23.1 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 18.7 хувиар, газрын төлбөр 5.9 хувиар тус бүр тасалдсан байна. Монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд 37.8 тэрбум төгрөгийн зузаатгал авч 39.1 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэл 178.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 9.4 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл 5.3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 98.3 хувиар өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 2.3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.7 хувиар тус тус өссөн байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 98.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар өссөн, үүний 77.9 хувийг хугацаатай хадгаламж эзэлж байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6666
Ямааны ястай мах, кг

6000

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 5500

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС