ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО БОЛОН 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГӨХ, ТООЛЛОГЫГ ЧАНАРТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЧИГЛЭСЭН СУРГАЛТЫГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 06. 12 цаг 36 минут

Сумдын Статистикийн асуудал хариуцсан санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, сумдын тооллогын түр товчооны ажилтнууд болон аймгийн төвийн багийн Засаг дарга нарыг хамруулан хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого болон 2019 оны жилийн эцсийн мал тооллогын талаар чиглэл өгөх, тооллогыг чанартай явуулах чадвар олгох сургалтыг аймгийн төвд зохион байгууллаа.
Сургалтыг Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан нээж, “Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын тооллогын зохион байгуулалт, бэлтгэл ажил болон жилийн эцсийн мал тооллого явуулахад анхаарах асуудлын талаар” мэдээлэл хийв.
Мөн “Хүн ам, орон сууцны тооллогын тухай ойлголт, үзүүлэлт, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, мэдээллийн чанарт анхаарах, нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ тайлан гаргах заавар, зааварчилгааны талаар” ахлах мэргэжилтэн Х.Бахыт, “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын тухай ойлголт, асуулгын хуудас, үүнийг бөглөх арга аргачлал болон нэмэгдсэн үзүүлэлтүүдийн талаар” дэлгэрэнгүй мэдээллийг ХАА хариуцсан мэргэжилтэн Н.Манаргүл нар тус тус танилцуулав.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 01-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1027
Хонины мах, кг 6833
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг -
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 70333
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС