НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 06. 12 цаг 50 минут

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнг танилцуулах семинарыг Баян-Өлгий аймагт Үндэсний Статистикийн Хорооноос 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Судалгааны үр дүнг ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, тус газрын статистикч С.Тодгэрэл, Т.Алтанцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа нар танилцуулав.
Семинарт Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, аймгийн ЗДТГ-ын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн байгууллагуудын төлөөлөл болох нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүн оролцов. Аймгийн хэмжээнд цаашид анхаарах асуудлуудыг нарийн танилцуулсан үр өгөөжтэй, чухал ач холбогдолтой сургалт болж өндөрлөө.
Уг судалгаа нь улс, бүсийн үр дүнг илэрхийлэхүйц үр дүнг тооцдог. Харин 2018 онд зохион байгуулагдсан судалгаагаар зорилтод 6 аймаг, 2 дүүргийн хувьд үр дүнг тооцох бололцоотойгоор зохион байгуулснаараа онцлог болсон. Эдгээр зорилтот аймгийн нэг нь Баян-Өлгий байв.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 01-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1027
Хонины мах, кг 6833
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг -
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 70333
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС