ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИССЫН ГИШҮҮД 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДӨР ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 06. 13 цаг 00 минут

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын гишүүдийн 3 дахь удаагийн хурлыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга нээж, удирдан явуулав.
Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал хуралд оролцогчдод тооллогын бэлтгэл ажлын үеэр хийгдэх ажлууд, ерөнхий зохион байгуулалт үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.
Аймгийн тооллогын комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг танилцуулан тооллогын гол эх үүсвэр болох хүн ам, өрхийн мэдээллийн санг сайжруулах, үлдсэн 34 хоногийн дотор хийгдэх ажлын шуурхай төлөвлөгөөг боловсруулан комиссын даргаар батлуулах, мөн төлөвлөгөөний дагуу аймгийн комиссын гишүүд болон холбогдох ажилтнууд бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж тооллогын ажлыг чанартай зохион байгуулж явуулах талаарх саналаа илэрхийлэв.
Аймгийн тооллогын комиссын дарга А.Гылымхан ээлжит тооллогын ажлыг нэгдүгээрт тавьж, комиссын гишүүд уг ажилд хариуцлагатай хандан аймгийн хэмжээний ажилд хүн бүхэн чармайлтаар гарган ажиллахыг үүрэг болгов.
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 08:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн оройн 22 цаг хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1066.6
Хонины мах, кг 7166.6
Үхрийн мах, кг 7500
Ямааны ястай мах, кг 6000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2566.6
Шингэн сүү, л 1966.6
Ноолуур, кг 36000
Бензин, А-80 1500
Бензин, А-92 1570
Дизелийн түлш 1926.6
Боодолтой өвс 4966.6

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО