Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны 12 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 14. 09 цаг 08 минут

2019 оны жилийн эцэст  2971 эх амаржиж,  амьд төрөлт 2990  болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 71 хүүхдээр  буюу 2.4 хувиар нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 62 болж, өмнөх оны мөн үеэс 10 хүүхдээр  буюу 19.2 хувиар нэмэгдсэн  байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 21 байна.Амбулаториор давхардсан тоогоор 389.8 мянган хүнд үзлэг хийгдэж, 28581 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр  404 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 91 хүнээр буюу 29.0 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 28.2 , нас баралт 5.3, ердийн цэвэр өсөлт  22.9  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.1  пунктээр, нас баралт 0.5 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр буурсан байна.Жилийн эцсийн урьдчилсан байдлаар хүн амын тоо 105 хүнээр буюу 0.1 хувиар нэмэгдэж, өрхийн тоо 38 өрхөөр буюу 0.2 хувиар буурсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 12-р сарын байдлаар 1325   байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 275 хүнээр буюу 26.2 хувиар өссөн байна.Цагдаагийн газрын мэдээгээр жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 306 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хэрэгээр буюу 3.8 хувиар буурсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 12-р сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 5.7  хувиар, өнгөрсөн сартай  харьцуулахад 0.3 хувиар өссөн байна. Барааны бүлгээр 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 7.1 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 4.6 хувь, хувцас, бөс бараа, гутал 4.8 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 5.8 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 1.6 хувиар,зочид буудал,нийтийн хоол,дотуур байрны үйлчилгээ 28.7 хувиар,  бусад бараа, үйлчилгээ 3.0 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 8.7 хувиар, боловсролын үйлчилгээ 18.1 хувиар тус бүр өсч, тээвэр 0.7 хувиар, амралт,чөлөөт цаг,соёлын бараа үйлчилгээ 1.8 хувиар тус бүр буурсан байна.2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 сая 192 мянга 764 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оноос 25847 толгойгоор өссөн байна. Том малын зүй бус хорогдол 60425 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 10624 толгойгоор буурсан.Оны эхний хээлтэгч малын 94.9 хувь нь төллөж 809170 толгой төл бойжиж, төл бойжилт 93.2 хувьтай гарсан.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  29898.1 сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  2.1 хувиар,  борлуулалтын хэмжээ  8.1  хувиар тус тус  өссөн   байна. Махны экспорт нэмэгдэж нийтдээ 613.9 тн мах бэлтгэсэн байна..Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 115.1 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 108.8 хувиар, хүн амын орлого 103.2 хувиар, хөрөнгийн албан татвар 104.2 хувиар, газрын төлбөр 102.1 хувиар, нийтлэг татварын бус орлого 2 дахин, байгалийн нөөц ашигласаны төлбөр 1.9 дахин  биелэгдэж, бусад татвар, төлбөр хураамж 17.5  хувиар тасалдсан байна.Арилжааны банкууд 49.9 тэрбум төгрөгийн зузаатгал авч 47.1 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэл 175.1 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл 2.9 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.6 хувиар өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 2.3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.5 хувиар тус тус өссөн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.7 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.3 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 109.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар өссөн, үүний 75.9 хувийг хугацаатай хадгаламж эзэлж  байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 01-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1027
Хонины мах, кг 6833
Үхрийн мах, кг 7000
Ямааны ястай мах, кг -
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 70333
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС