Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 1-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 14. 09 цаг 19 минут

Эрүүл мэнд, нийгмийн салбар

2020 оны 1-р дүгээр сарын байдлаар 226  эх амаржиж,  амьд төрөлт 229   болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хүүхдээр  буюу 0.9  хувиар багассан  байна. Нялхсын эндэгдэл 9 болж, өмнөх оны түвшинд байна.1000 амьд төрөлтөд ноогдох нялхсын эндэгдэл 39 байна. Амбулаториор давхардсан тоогоор 35.1 мянган хүнд үзлэг хийгдэж, 2.8  хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр  58 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 25 хүнээр буюу 75.7  хувиар өссөн байна.

Хүн ам

1000 хүнд ногдох төрөлт 2.2 , нас баралт 0.4, ердийн цэвэр өсөлт  1.8  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт ижил түвшинд, нас баралт 0.1 пунктээр буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр нэмэгдсэн байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүд

Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 1-р сарын байдлаар 719 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 445 хүнээр буюу 38.2 хувиар бага байна.

Гэмт хэрэг

Цагдаагийн газрын мэдээгээр 1-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 60 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хэрэгээр буюу 30.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 42  буюу 70  хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.

Хэрэглээний үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2020 оны 1-р сарын байдлаар 2019 оны 1-р сартай харьцуулахад 4.7  хувиар, өнгөрсөн сартай  харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Барааны бүлгээр 2019 оны 1-р сартай харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 3.1 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 4.1 хувь, хувцас, бөс бараа, гутал 4.2 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 2.8 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 2.9 хувиар,зочид буудал,нийтийн хоол,дотуур байрны үйлчилгээ 26.8 хувиар,  бусад бараа, үйлчилгээ 2.2 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 6.7 хувиар, боловсролын үйлчилгээ 18.6 хувиар, тээвэр 0.3 хувиар тус бүр өссөн байна.

Төсвийн орлого

Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 154.8  хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  2.3 дахин, хүн амын орлого 149.3 хувиар, хөрөнгийн албан татвар 117.0 хувиар, нийтлэг татварын бус орлого 120.6 хувиар биелэгдэж,  газрын төлбөр 9.9 хувиар,бусад татвар, төлбөр хураамж 16.5  хувиар тасалдсан байна.

Хөдөө аж ахуй

2020 оны 1-р сарын байдлаар 483 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  6261 толгойгоор буурсан байна. Энэ нь оны эхний малын 0.02 хувийг эзэлж байна. Сумаар авч үзвэл Булган суманд 249 толгой мал хорогдсон нь нийт хорогдсон том малын 51.5 хувь, Алтай суманд 118 толгой буюу 24.4 хувь, Ногооннуур 53 толгой буюу 11 хувь, Алтанцөгц 36 толгой буюу 7.5 хувь, Өлгий сум 27 толгой буюу 5.6 хувийг тус тус эзэлж байна.

Аж үйлдвэр

2020  оны эхний 1 дүгээр  сарын байдлаар  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  1576.1  сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  34.7  хувиар,  борлуулалтын хэмжээ  21.3   хувиар тус тус  буурсан    байна.

Банк, зээл, хадгаламж

Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 01 дүгээр сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 173.5 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл буюу хугацаа хэтэрсэн зээл 3.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.3 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 2.1 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8 хувиар тус тус өссөн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.2 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.9 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 106.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 02-р сарын 12-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1073.3
Хонины мах, кг 6833.3
Үхрийн мах, кг 7166.6
Ямааны ястай мах, кг 6000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 69000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 6500

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС