Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 2-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 16. 08 цаг 24 минут

Эрүүл мэнд, нийгмийн салбар

2-р сарын байдлаар 408 эх амаржиж,  амьд төрөлт 410   болж өнгөрсөн оны мөн үеийнхээс  43 хүүхдээр  буюу 9.5  хувиар багассан  байна. Нялхсын эндэгдэл 14 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр нэмэгдэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 34 байна.Халдварт өвчнөөр 77 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 10 хүнээр буюу 14.9   хувиар өссөн байна.

 

1000 хүнд ногдох төрөлт 3.9, нас баралт 0.8, ердийн цэвэр өсөлт  3.1  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.5 пунктээр, нас баралт 0.1 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр тус тус буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүд

Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 2-р сарын байдлаар 1195 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 184 хүнээр буюу 18.2 хувиар өссөн байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 46.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  49.7  хувийг 15-34 насны залуучууд, үүний  22.5 хувь нь дээд боловсролтой залуучууд байна.Шинээр 70 ажлын байр бий болсоны  17 боловсруулах үйлдвэрийн салбарт, 16 бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт бий болсон байна.

Гэмт хэрэг

Цагдаагийн газрын мэдээгээр 2-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 86 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хэргээр буюу 10.3 хувиар нэмэгдсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 27  буюу 31.4  хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 26.7 хувийг бусад гэмт хэрэг 30.2 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 46.5 хувийг  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 11.6 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна. Оны эхнээс 212 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хүнээр буюу 17.5 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 301.8 сая төгрөгийн хохирол учруулсаны  20.5  хувийг төлүүлж барагдуулсан байна.

Хэрэглээний үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2020 оны 2-р сарын байдлаар 2019 оны 2-р сартай харьцуулахад 5.2 хувиар, өнгөрсөн 1-р сартай  харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Барааны бүлгээр 2019 оны 2-р сартай харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 4.5 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 3.8 хувь, хувцас, бөс бараа, гутал 4.4 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 2.8 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 2.5 хувиар,зочид буудал,нийтийн хоол,дотуур байрны үйлчилгээ 25.7 хувиар,  бусад бараа, үйлчилгээ 2.2 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 8.1 хувиар, боловсролын үйлчилгээ 18.6 хувиар, тээвэр 1.0 хувиар тус бүр өссөн байна.Өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 6.4 хувиар, үхрийн ястай махны үнэ 9.3 хувиар, ямааны ястай махны үнэ 16.2 хувиар, элсэн чихрийн үнэ 1.6 хувиар, цагаан будаа 3.3 хувиар, дизель түлш 4.5 хувиар, АИ-80 бензин 0.5 хувиар,  АИ-92 бензин   1.4  хувиар  тус тус өсч, гурил 1-р зэрэг 2.0 хувиар,  шингэн сүү 6.3  хувиар, ноолуурын үнэ 19.5 хувиар, боодолтой өвсний үнэ 42.2 хувиар  тус тус  хямдарч буурсан байна. 

Төсвийн орлого

Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 141.4  хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  161.1 хувиар, хүн амын орлого 126.9 хувиар, нийтлэг татварын бус орлого 127.6 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 6.6 хувиар,  газрын төлбөр 54.3 хувиар,бусад татвар, төлбөр хураамж 12.9  хувиар тус тус тасалдсан байна.

Хөдөө аж ахуй

2-р сарын байдлаар 1650 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  20770 толгойгоор буурсан байна. Энэ нь оны эхний малын 0.08 хувийг эзэлж байна.Цэнгэл суманд 498 толгой буюу 30.2 хувь,  Булган суманд 405 толгой малын 24.5 хувь, Алтайд 208 толгой буюу 12.6 хувь, Ногооннуурд 119 толгой буюу 7.2 хувийг тус тус нийт хорогдсон том малд эзэлж байна.

Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  3607.1   сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  21.6 хувиар,  борлуулалтын хэмжээ  24.5   хувиар тус тус  буурсан    байна. Гянтболд олборлолт  тодорхой шалтгааны улмаас зогссон нь  аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт, борлуулалтын бууралтанд нөлөөлж байна.Цахилгаан  үйлдвэрлэлтийн 1 квт  тутамдаа нэмэгдсэн нэгжийн үнэ нь  цахилгаан, дулаан эрчим хүчний салбарын өсөлтийг харуулж байна.

Банк, зээл, хадгаламж

Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 152.1 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл буюу хугацаа хэтэрсэн зээл 6.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 дахин өссөн байна, чанаргүй зээлийн хэмжээ 2.2 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.7 хувиар тус тус өссөн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.4 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх  хувь 4.4 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 109.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО