Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 3-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 14. 09 цаг 38 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 3-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 14. 09 цаг 38 минут


 Эрүүл мэнд, нийгмийн салбар

2020 оны 3-р сарын байдлаар 657 эх амаржиж, амьд төрөлт 659 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хүүхдээр буюу 8.2 хувиар багассан  байна. Нялхсын эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр багасаж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 27 болсон байна. Амбулаториор давхардсан тоогоор 96.6 мянган хүнд үзлэг хийгдэж, 8.2 мянган   хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 111 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хүнээр буюу 27.6 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 6.3, нас баралт 1.1, ердийн цэвэр өсөлт  5.2  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.6 пунктээр, нас баралт 0.4 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.2 пунктээр тус тус буурсан байна. Эхийн эндэгдэл нэг гарсан байна.

  Бүртгэлтэй ажилгүйчүүд

Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 3-р сарын байдлаар 1177 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 198 хүнээр буюу 20.2 хувиар өссөн байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 49.9  хувийг 15-34 насны залуучууд, үүний  23.3 хувь нь дээд боловсролтой залуучууд байна. Шинээр 70 ажлын байр бий болсны  17 боловсруулах үйлдвэрийн салбарт, 16 бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт, 10 барилгын салбарт бий болсон байна.

 Гэмт хэрэг

Цагдаагийн газрын мэдээгээр 3-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 115 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хэргээр буюу 10.1 хувиар буурсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 38 буюу 33.0 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.Нийт гэмт хэргийн 24.3 хувийг бусад гэмт хэрэг, 32.1 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 48.7 хувийг  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 13.9 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлж байна.

 Хэрэглээний үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2020 оны 3-р сарын байдлаар 2019 оны 3-р сартай харьцуулахад 5.5 хувиар, 2019 оны 12-р сартай харьцуулахад 1.4 хувиар, өнгөрсөн 02-р сартай харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. Барааны бүлгээр 2019 оны 3-р сартай харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 7.2 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 3.9 хувь, хувцас, бөс бараа, гутал 4.3 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 3.1 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 2.7 хувиар, зочид буудал, нийтийн хоол,дотуур байрны үйлчилгээ 25.7 хувиар, бусад бараа, үйлчилгээ 2.4 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 7.7 хувиар, боловсролын үйлчилгээ 18.6 хувиар тус бүр өссөн байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 5.7 хувиар, үхрийн ястай махны үнэ 14.5 хувиар, ямааны ястай махны үнэ 13.8 хувиар, элсэн чихрийн үнэ 6.2 хувиар, цагаан будаа 6.7 хувиар, шингэн сүү 13.9  хувиар, дизель түлш 3.3 хувиар, АИ-80 бензин 1.3 хувиар,  АИ-92 бензин   1.8  хувиар  тус тус өсч, гурил 1-р зэрэг 2.0 хувиар,  ноолуурын үнэ 32.4 хувиар, боодолтой өвсний үнэ 45.5 хувиар  тус тус  хямдарч буурсан байна. 

 Төсвийн орлого

Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 148.5 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  2.4 дахин, хүн амын орлого 125.8 хувиар, хөрөнгийн албан татвар 1.6 дахин, нийтлэг татварын бус орлого 147.0 хувиар биелэгдэж, газрын төлбөр 35.8 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 2.6  хувиар тус тус тасалдсан байна.

 Хөдөө аж ахуй

3-р сарын байдлаар 3903 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29201 толгойгоор бага буюу оны эхний малын 0.2 хувийг эзэлж байна. Нийт хорогдсон том малд Цэнгэл сум 1099 толгой буюу 28.1 хувь, Булган сум 967 толгой буюу 24.8 хувь, Баяннуурд 463 толгой буюу 11.8 хувь, Сагсайд 304 толгой буюу 7.8 хувийг тус тус эзэлж байна. Нийт хээлтэгч малын 52.7 хувь буюу 480701 толгой хээлтэгч мал төллөж төл бойжилт 99.4 хувь буюу 477568 толгой төл бойжиж байна. Төллөсөн хээлтэгчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 197636 толгой буюу 70 хувиар их байна.

 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 5591.0 сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  23.1  хувиар,  борлуулалтын хэмжээ  25.0  хувиар тус тус буурсан байна.Гянтболд олборлолт тодорхой шалтгааны улмаас зогссон нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт, борлуулалтын бууралтанд нөлөөлж байна.Цахилгаан үйлдвэрлэлтийн 1 квт/цаг тутамдаа нэмэгдсэн нэгжийн үнэ нь цахилгааны, дулаан үйлдвэрлэлт биет хэмжээгээр 10.5 хувиар өссөн нь эрчим хүчний салбарын өсөлтийг тус тус  харуулж байна.

 Банк, зээл, хадгаламж

Монгол банкны салбарын мэдээгээр 03 дугаар сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 152.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 11.2 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл буюу хугацаа хэтэрсэн зээл 5.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна, чанаргүй зээлийн хэмжээ 2.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 дахин тус тус өссөн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.8 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх  хувь 3.7 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 107.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар нэмэгдсэн байна.

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 8-р сарын 05-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1066.6
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 8166.6
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2533.3
Шингэн сүү, л 1050
Ноолуур, кг 52666.6
Бензин, А-80 1506.6
Бензин, А-92 1573.3
Дизелийн түлш 1860
   

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО