Хөдөлмөр эрхлэлт, ядуурлын төрх байдал

Нийтэлсэн: 2020 он 04 сар 22. 09 цаг 24 минут

Хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааны 2019 оны үр дүнгээр Баян-Өлгий аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал дараах үр дүнгээр илэрхийлэгдэж байна.Ажиллагсадын тоо 25779 болж өмнөх оноос 47.1 хувиар багассаж, ажилгүйчүүдийн тоо 8228 байгаа нь өмнөх оноос 17.2 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 24.2 хувьд хүрсэн нь улсын дундажаас 14.2 хувиар дээгүүр байна.Эдийн засгийн идэвхигүй хүн амын тоо/сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн ам/ 43725 болж өмнөх оноос 1.8 дахин өссөн байна.Хөдөлмөрийн насны хүн амын ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүмүүс хамгийн ядуу амьдарч байна.Хөдөлмөрийн зах зээл дээрх цалин хөлс сайтай ажлын байрны эрэлт хэрэгцээг мэргэжил, ур чадвар багатай ядуучууд хангаж чадахгүй байх нь элбэг учраас тэдэнд ажил олоход бэрхшээл байнга тулгардаг.Манай улсын хөдөлмөрийн насны (15 ба түүнээс дээш нас) хүн амын дунд ажилгүй иргэдийн ядуурлын хамралтын хүрээ 40 хувь, эдийн засгийн идэвхгүй хүн амынх 34 хувь байгаа нь цалинтай ажилчид 21 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 17 хувь, тэтгэвэрт авагчид 14 хувьтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

 

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО