Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 07 цаг 44 минут

2020 оны 04 дугаар сарын аймгийн нийгэм эдийн засгийн байдлын тухай танилцуулгыг 05 сарын 15-ны өдрийн  14 цагт Засаг даргын тамгын газрын  хурлын танхимд хийлээ.Хэвлэлийн бага хуралд  Дербес телевизийн зураглаач, сурвалжлагч,  хэлтсийн мэргэжилтэн нар оролцлоо.Онцгой нөхцөл байдал үүссэн, хорио цээрийн / Covid19-ийн/ тархалттай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь зогссон болон хумигдаж, орлого буурсанаас аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 6767.4 сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  25.8  хувиар,  борлуулалтын хэмжээ  27.1 хувиар тус тус  буурсан байна.4-р сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 8.9, нас баралт 1.6, ердийн цэвэр өсөлт  7.3  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.3 пунктээр, нас баралт 0.4 пунктээр буурч, харин хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр өссөн байна.Эхийн эндэгдэл 2  гарсан байна.2020 оны 4-р сарын байдлаар 930 эх амаржиж,  амьд төрөлт 933 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт  29  хүүхдээр  буюу  3.1  хувиар багассан  байна.Нялхсын эндэгдэл 23 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар бага байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 24.7 байна.Амбулаториор давхардсан тоогоор 129.6 мянган хүнд үзлэг хийгдэж, 10.7 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 157  хүн өвчилсөн нь өнгөрсөн  мөн үетэй харьцуулахад 47 хүнээр буюу  42.7 хувиар өссөн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 4-р сарын байдлаар 1177  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99 хүнээр буюу 9.2  хувиар өссөн байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.2  хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  49.8   хувийг 15-34 насны залуучууд, үүний  23.2  хувийг  дээд боловсролтой залуучууд байна. 5672 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31492 толгойгоор багассан байна. Энэ нь оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна. Нийт хорогдсон том малд Цэнгэл сум 1860 толгой буюу 32.8 хувь,  Булган сум 1518 толгой буюу 26.7 хувь, Баяннуур сум 513 толгой буюу 9.0 хувь, Сагсай сум 339 толгой буюу 6.0 орчим хувийг тус тус эзэлж байна.Оны эхний нийт хээлтэгч малын 87.1 хувь буюу 795138 толгой хээлтэгч мал төллөж төл бойжилт 99.3 хувь буюу 789214 толгой төл бойжиж байна. Төллөсөн хээлтэгч малын тоо өмнөх оны мөн үеийнхээс 100660 толгой буюу 12.7 хувиар өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 130.7  хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  188.4 хувиар, хүн амын орлого 116.5 хувиар, нийтлэг татварын бус орлого 134.1 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 101.1  хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 2.1 хувиар,  газрын төлбөр 47.7 хувиар, тус тус тасалдсан байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 4 дүгээр сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 154.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл буюу хугацаа хэтэрсэн зээл 4.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 2.2 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО